Нэрийн тийн ялгал
Монгол хэлний нэр үг 7 тийн ялгалаар хувилна. Тийн ялгалын нөxцөлийг ихэвчлэн нэр үгээс нь салангид бичнэ.Тийн ялгалын нөxцөлийг цөөн тохиолдолд Жишээ нь: надад, чамд, миний гэм мэт үгэнд хамт бичнэ.
Харьяалахын нөxцөл
Доорхи хүснэгтэд харьяалахын тийм ялгалын -ийн, -ын, -ы, -ий, -н нөхцөл монгол бичигт хэрхэн бичигдэхийг харууллаа.
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-ийн | -ийн -ын, -н | эгшгээр төгссөн үгэнд дагана | |
-ун -үн | -ийн -ын | сүүл (н)-ээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагана. | |
-у -ү | -ий -ы | сүүл (н)-ээр төгссөн үгэнд дагана. |
Өгөх оршихын нөxцөл
Нэрийн өгөx оршихын тийн ялгалын нөxцөлийг эхлээд хэрхэн бичсэнийг уншиж ажиглаарай. Дараа нь дүрэмтэй тохируулж хараарай.нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-дур -ду -дүр -дү | -д -т | Эгшиг болон зөөлөн (л, м, н, нг) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана. | |
-тур -ту -түр -тү | -д -т | Хатуу (б, г, р, с, д) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана. |
Заахын нөxцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-и | -ийг, -ыг, -г | (й)-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. | |
-ий | -ийг, -ыг, -г | эгшиг ба (й) гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. |
Гарахын нөxцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-ача, -эчэ | -аас, -ээс, - оос, -өөс | үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр ямар ч үгэнд дагуулна, уншихдаа эр эм үгийг харгалзана. |
Үйлдэхийн нөхцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-бар, -бэр | -аар, -ээр, -оор, -өөр | Эгшиг ба "й" гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. | |
-ийар, ийэр | -аар, -ээр, -оор, -өөр | й-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. |
Жишээ нь: галиг: хаган-бэр жарлиг болорун, унших нь: хаан бээр зарлиг болруун
Газар үндсээр баян
Далай усаар баян
Тэнгэр одоор баян
Үзгээр бич
Харандаагаар зур
Хамтрахын нөхцөл
нөxцөл | галиг | одоогийн үсгийн дүрмээр | яаж орох |
-тай, -тэй | -тай, -тэй, -той | Ямар ч үгэнд дагуулна. | |
-луг-а, -лүгэ | лугаа, лүгээ | Үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр, зөвхөн үгийн эр эмийг харгалзан эр үгэнд лугаа-г , эм үгэнд лүгээ-г бичнэ. |
Чамтай адил
Үүнтэй ижил
Хүнтэй цуг
Ардтай хамт
No comments:
Post a Comment